top of page
Та амьдралаа босгосон хэдий ч
өөрийгөө хаа нэгтээ
гээчихсэн яваа
юм биш биз?
-
Та гадаад ертөнцөд хамгийн амжилттай, аз жаргалтай бүрэн дүүрэн нэгэн мэт харагддаг боловч дотоод сэтгэлийнхээ гүнд эрч хүч тань шавхагдаад, энэ янзаараа удаан явж болохгүй мэт мэдрэмжтэй байгаа.
-
Шийдвэр гаргахад танд улам л хэцүү, төвөгтэй санагдах болж, өмнө нь тод томруунаар хардаг байсан зүйлс сарнисан мэт мэдрэмж.
-
Хайртай дотны хүмүүс тань танаас алсран холдсон ч юм шиг нэг л тухгүй, ганцаардмал байдалд орчихсон байгаа бол та үүнд өөрийгөө буруутгах шаардлагагүй. Учир нь та амьдралын төлөө хангалттай зүтгэсэн харин одоо бие, сэтгэл, сүнстэйгээ дахин холбогд гэсэн урилга.
-
Энэ бол зүтгэж аливааг бүтээх биш өөрөө татах хүч бол гэсэн дохио.
"Жинхэнэ амжилтыг хүчилж, зүтгэж бүтээдэггүй.
Хариуцлагыг нуруундаа үүрч яваа хүн ухамсраа өндөр дээд үелзэлд дасгалжуулан, бие, сэтгэл, сүнсээ нэгтгэн зохируулснаар Эх үүсвэрээс АМЖИЛТ УНДАРДАГ"
— B. BOLORMAA, ICF PCC · SEP
БОДИТ ӨӨРЧЛӨЛТ
Энэ 4 өдрийн хугацаанд та...
-
Мэдрэлийн тогтолцооныхоо амь хамгаалах зөнг ойлгож, таны удирдах арга барилд хэрхэн нөлөөлдгийг таньж авна.
-
Амь хамгаалах зөнгийн идэвхжих нь шийдвэр гаргалтад хэрхэн нөлөөлж, түүнийг ухамсартай удирдахын туйлд хэрхэн тухай нарийн арга зүйтэй болно.
-
Таны удирдах хэв маягийг далд ухамсрын түвшинд удирдан чиглүүлж буй IFS (Дотоод гэр бүлийн систем) хамгаалах хэсгийг илрүүлж, ухамсартай удирдаж сурна.
-
Алсын хараа, зорилгоо зөвхөн оюун санаандаа биш, нарийн хүртэхүйн түвшинд мэдэрснээр энэ нь цаашдаа таны үйл хөдлөл бүхэнд нэвчин шингэнэ.
-
Ямар ч хурал уулзалт дээр, харилцааны зөрчил маргаантай нөхцөлд эсвэл өндөр эрсдэлтэй үед ч хэрэглэж болохуйц 3 минутын зохицуулалтыг өөртөө хийж сурна.
-
Зөвхөн БЯСАЛГАЛ, АМРАЛТ БИШ, СЭТГЭЛ МЭДРЭМЖИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ хүртэнэ.
Ритрийтээс 3 сарын дараа ч гэсэн Б.Болормаа көүч болон түүний баг мэдлэгээ биежүүлэхэд нь зориулсан онлайн уулзалтаар дэмжлэг үзүүлнэ.
Ажил, амьдралдаа мэдлэгээ биежүүлэхэд тань туслах 30 хоног хөтлөх дасгал ажил бүхий гарын авлага өгнө.
4 ӨДРИЙН ХӨТӨЛБӨР
Трансформаци авчрах бүтэц, зохион байгуулалт
01
Өөрийн биедээ буух: Завгүй гүйцэтгэгчээс Эх үүсвэрээс бүтээгч болох бэлтгэл
ӨДӨР
МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦООНЫ ЗОРИЛТ: СИМПАТИК ИДЭВХЖЛИЙГ БУУРУУЛАХ
Таны мэдрэлийн тогтолцоо хур ядаргаа, гүйцэлдүүлээгүй шийдвэрүүд болон байнгын хариуцлагын дарамтыг үүрсээр л байдаг. Эхний өдөр бүхэлдээ сэтгэл зүйн аюулгүй байдал, энх тунх мэдрэмжийн тухай. Амжилтын араас хөөцөлдөгч байхаа больж, мэдрэх, хүлээн авах тухай шилжилт хийж эхэлнэ. Та амжилтыг тань хязгаарлагч эго, сэтгэлийн хэсгүүдээ таньж эхэлнэ. Энэ эго, сэтгэлийн хэсгүүд таныг одоогийн амжилтанд хүргэсэн ч, нэг л түвшинд гацаан хойш татсаар байгаагаа танина. Илүү их тайвшрал, эвлэрэл, ухаарал.
02
Эх үүсвэртэйгээ давтамжаа тааруулах нь: Амь хамгаалах зөнгөө ухамсартайгаар дасгалжуулах
ӨДӨР
МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦООГ ӨНГӨРСНӨӨС ЧӨЛӨӨЛӨХ: АМЬ ХАМГААЛАХ ЗӨНГИЙН ГҮЙЦЭЭЖ ЧАДААГҮЙГ УХАМСАРТАЙГААР ГҮЙЦЭЭЖ, СЭТГЭЛИЙН АМАР АМГАЛАНГ ӨӨРТӨӨ БЭЛЭГЛЭХ
Стресс зөвхөн гадны нөхцөл байдлаас үүсдэггүй. Бие, сэтгэлд хуримтлагдсан өнгөрсний сэтгэл хөдлөл, бодол стресстүүлэгч байх нь бий. Энэ нь амь хамгаалах зөн хамгаалах үйлдлээ гүйцээж чадаагүйн улмаас амь хамгаалах энергийн идэвхжил биед хурж, одоо цагт дахин дахин идэвхжиж, стресстүүлж байна гэсэн үг. Хоёр дахь өдрийг биеийг өнгөрснөөс чөлөөлж, амь хамгаалах энергийг бүтээгч энерги болгон хувиргахад зориулна. Илүү хөнгөн, эрх чөлөөтэй, сэтгэл дүүрэн мэдрэмжтэй өдрийг үднэ.
Эх үүсвэрээс бүтээх нь: Алсын хараа ба хөг нийлэмж
03
ӨДӨР
МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦООНЫ ЗОРИЛТ: ЦЭВЭР УХАМСРЫН АЯЛАЛ ХИЙХ
Энэ өдөр бол ритрийтийн хамгийн оргил өдөр. Мэдрэлийн тогтолцоогоо дасгалжуулж, цэвэр ухамсраас ундрах жинхэнэ мэдлэгт антеннаа тааруулах боломжтойг та мэдэрнэ. Бодол, сэтгэл хөдлөлөөс хальж, сэрэл хүртэхүйн түвшинд мэдээл эл хүлээн авч, өөрийгөө шинэ түвшинд нээж эхэлнэ. Шинэ мэдээлэл, шинэ мэдлэг, шинэ ухаарал, шинэ амьдралын эхлэлээ мэдэрнэ. Мартагдашгүй, үгээр илэрхийлэхийн аргагүй нандин мэдрэмжтэй үлдэнэ.
04
Биедээ буцаж ирэх нь: Нейро-ухамсарт манлайлагчийн дүрээ олох нь
МЭДРЭЛИЙН СИСТЕМИЙН ЗОРИЛТ: ГАЗАРДСАН ВЕНТРАЛ ВЕЙГЭЛ ТӨЛӨВ — ЖИНХЭНЭ ӨӨРИЙН ЧАДАМЖАА ТАНИХ НЬ
ӨДӨР
Хамтдаа өнгөрсөн 72 цагийн хугацаанд хамгийн эмзэг мэдрэмжүүдтэйгээ ч нүүр тулж, өөрийн сэтгэлийн хэсгүүдтэйгээ уулзаж маш нандин бөгөөд өмнө нь мэдэрч байгаагүй туршлагыг хамтдаа өнгөрүүлсэн байх болно. Харин дөрөв дэх өдрөө бид жинхэнэ өөрийн мөн чанараа эргэн санах дээр төвлөрөх бөгөөд цаашид энэ цэвэр ухамсрын аяллаа хэрхэн үргэлжлүүлж болох, юуг анхаарах талаар мэдэж авах болно.
Шинжлэх ухаанд суурилсан, туршигдсан.
АРГА ЗҮЙ, СУДАЛГАА
ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, КӨҮЧ
Б. Болормаа
FOUNDER & CEO · CLARITY INSTITUTE
Болормаа бол олон улсын көүчийн холбооноос ICF PCC мэргэжлийн көүч зэрэгтэй бөгөөд Соматик эксперинсинг практишнер. Монгол, Австраль, АНУ, Канад улсаас эзэмшсэн боловсрол, ажл ын туршлагаа нэгтгэн Нейро- ухамсарт манлайллын системээ тархи судлал, соматик сэтгэл судлал, квант физикийн судалгаа болон көүчинг сэтгэл зүйд үндэслэн боловсруулсан.
Тэрээр Форчунь 500 компанид талент хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг БеттэрАп компанид ахлах көүчээр ажиллахын зэрэгцээ дэлхийн 20 гаруй оронд ажиллаж, амьдарч буй Монголчууддаа сүүлийн 10 жил сэтгэл зүйн болон хувь хүний хөгжлийн үйлчилгээ үзүүлж байна.
-
ICF certified coach (ICF PCC)— Олон улсын зэрэгтэй көүч
-
SEP — Соматик Эксперинсинг практишнер
-
Clarity Coaching & Consulting Inc, Кларити Институт үүсгэн байгуулагч— Монгол болон Канад улс
ҮР ДҮН, СЭТГЭГДЭЛ
Оролцогчдын сэтгэгдэл
Ердөө ганц удаа зохион байгуулагдана.
Зөвхөн 100 оролцогч · Монголдоо · Суудлын тоо хязгаартай
ҮНЭ ЦЭН
Таны хөрөнгө оруулалт
Манай ритрийт зарлагдмагцаа дүүрдэг тул та АМЖИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ!
Эртэч шувуухайн үнэ 5 сарын 20-ны дотор бүртгүүлбэл 3,500,000 ₮
Та "Бүртгүүлэх" гэсэн товчлуур дээр дарахад Фэйсбүүк чатаар тань "Bolormaa Coach" хуудаснаас мессеж очих бөгөөд, ердөө 2 алхмын дагуу чатаараа маш хялбараар бүртгүүлээрэй.
Та "Бүртгүүлэх" гэсэн товчлуур дээр дарахад Фэйсбүүк чатаар тань "Bolormaa Coach" хуудаснаас мессеж очих бөгөөд, ердөө 2 алхмын дагуу чатаараа маш хялбараар бүртгүүлээрэй.
Түгээмэл асуултууд
Түгээмэл Асуултууд
bottom of page