МАНЛАЙЛАЛ БА МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦОО
Соматик суурьтай, бүлгийн уулзалт бүхий сэтгэл зүйн эрчимжүүлсэн 10 долоо хоногийн хөтөлбөрт урьж байна.
Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засгийн орчин, хиймэл оюун ухааны эрин үед байгууллагын удирдлага, менежерүүдээс зөвхөн ажлын ур чадвар бус, стрессийн үед тогтвортой байх, оновчтой шийдвэр гаргах, харилцааны зөрчлийг ухаалгаар зохицуулах, багийн итгэлцэл, уур амьсгалыг бэхжүүлэх чадамж улам илүү шаардагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь мэдрэлийн тогтолцоо, соматик аргачлалд тулгуурлан удирдах ажилтнуудын сэтгэл зүйн тогтвортой байдал, сэтгэл хөдлөлийн зохицуулалт, манлайлах чадварыг хөгжүүлж, үүнийг ажлын орчинд бодитоор хэрэгжүүлэхэд чиглэнэ.
Яагаад энэ хөтөлбөр хэрэгтэй вэ?
Өндөр ачаалалтай үедээ бид хүчээр ч хамаагүй, гүрийж байгаад бүх зүйлийг амжуулах гэж, болгох гэж оролддог. Гэвч төдийлөн бидний хүссэн үр дүн гардаггүй. Бид яг бодит байдал дээр ихэнхдээ өөрийн мэдрэлийн тогтолцооны тухайн үеийн төлөв байдлаас хамааран хариу үйлдэл үзүүлж байдаг
Тиймээс энэ хөтөлбөрийн зорилго нь:
-
Стресс ихтэй үед өөрийгөө илүү сайн анзаарах
-
Хэт идэвхжилтэй хариу үйлдлийг багасгах
-
Аливаа шийдвэр гаргахаасаа өмнөх өөрийн мэдрэлийн тогтолцооны төлөвөө анзаарах
-
Зөрчилтэй харилцаатай нөхцөл байдалд ч өөрийн төвөө алдахгүй байх
-
Тогтвортой манлайллын суурь төлөвийг бэхжүүлэх
Энэ хөтөлбөр хэнд зориулагдсан бэ?
Мөн ирээдүйн карьераа өсгөхийг хүсэж буй хүн бүхэнд нээлттэй.
Энэ хөтөлбөр юугаараа онцлог вэ?
1. Мэдрэлийн тогтолцоонд суурилсан манлайлал
Гүйцэтгэл, шийдвэр, харилцааны суурь болсон бие-сэтгэл-мэдрэлийн тогтолцооны зохицуулалт дээр ажиллана.
2. Практик, шууд хэрэгжих арга барил
Онол ярихаас илүүтэй ажлын орчинд шууд ашиглах богино, үр дүнтэй соматик дасгал, техникүүдийг сурна.
3. Завгүй, өндөр ачаалалтай хүмүүст тохирсон бүтэц
Өдөр бүр 2–10 минутын микро дадлууд, долоо хоног бүрийн хөтөчтэй уулзалттай тул завгүй хуваарьт багтах боломжтой.
4. Аюулгүй, дэмжлэгтэй орчин
Эмзэг байдлаа заавал харуулах албагүй, оролцоо нь сонголттой, манлайлал дээр тулгуурласан нөхөрсөг бүтэцтэй.
5. Хувь хүнээс байгууллагын соёл руу тэлэх боломж
Хамт олноороо бие, сэтгэл, мэдрэлийн тогтолцооны талаар нэгдсэн ойлголттой болж, өдөр тутмын шийдвэр ба харилцаандаа ашиглах боломжтой.
Хөтөлбөрийн агуулга
Онолоос илүүтэйгээр бодит дадлага туршлагад төвлөрнө.
Суурь судалгаа ба эрсдлийн үнэлгээ
1 дүгээр долоо хоног:
Гарааны суурь үнэлгээ авч, суралцах орчны сэтгэлзүйн аюулгүй байдлын суурийг бүрдүүлнэ.
Зорилгоо тодорхойлох
2 дугаар долоо хоног:
Хувь хүний болон манлайлалын зорилтуудаа тодорхойлно.
3 дугаар долоо хоног:
Ажлын байранд өдөр тутмын ажлыг явуулахад мэдрэлийн тогтолцооны энх тунх, уян хатан зохицуулалт, түүнийг дэмжих арга барилд суралцана.
Ажлын байрны
сэтгэлзүйн аюулгүй байдал
4 дүгээр долоо хоног:
Мэдрэлийн тогтолцоогоо ойлгох нь
Стрессийн төлөв, автомат хариу үйлдлээ таньж ойлгосноор сөрөг сэтгэл хөдлөл, шүүлт багасч, ухамсрын сэргэг байдал, шийдвэр гаргалт сайжирна.
5 дугаар долоо хоног:
Мэдрэлийн тогтолцооны чадамжийг тэлэх нь
Хурал, уулзалт, асуудал бэрхшээл, хэт ачаалалтай нөхцөл байдалд ч тайван, тогтвортой байх, чадавхи дотоод даацыг нэмэгдүүлнэ.
6 дугаар долоо хоног:
Аливаа тулгарсан эрсдэл, асуудлыг байгууллагын соёлдоо нийцүүлэн шүүмжгүйгээр, цаг алдалгүй зөвөөр баг хооронд илэрхийлэх, ойлголцох, чадварыг хөгжүүлж, бүтээмж сайжирна.
Итгэлцлийн харилцааг
тогтоох нь
7 дугаар долоо хоног:
Зөрчил шийдвэрлэх чадавх
Өндөр ачаалалтай үед өөрийн сэтгэл зүйг анзаарах, бусдыг ойлгох, зөрчлийг аюулгүй удирдах арга техникт суралцана.
8 дугаар долоо хоног:
Харилцаандаа эвлэрэл хийх
Буруу ойлголцол, сэтгэл хөдлөлийн зөрчлийн дараа харилцааг сэргээж, багийн урт хугацааны итгэлцлийг дэмжинэ.
9 дүгээр долоо хоног:
Ажлын байран дахь хэрэгжүүлэлт
Суралцсан арга, дасгалуудаа ажлын бодит нөхцөлд тогтвортой хэрэгжүүлэх дадлыг бэхжүүлнэ.
10 дугаар долоо хоног:
Үр дүн ба
үнэлгээ
Дахин үнэлгээ хийж, өөрчлөлтөө хэмжин, цаашдын хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулна.
Хүлээгдэх үр дүн
1. Стресс, ачаалалтай үед уян хатан зохицуулах чадвар
Олон уулзалт, хурдтай шийдвэр, яаралтай ажлын дунд ч илүү тайван, төвлөрсөн, бүтээгч энергиэрээ байж чадна.
2. Шийдвэрийн чанар сайжрах
Аливаа зүйлийг сэтгэл хөдлөлөөр яаран шийдэх, “гал унтраах” хэлбэрийн реактив хариу багасч илүү том зургаар нь харж, стратегийн түвшинд чанартай шийдвэрүүд гаргах чадвар нэмэгдэнэ.
3. Харилцааны зөрчлийг эв зүйгээр зохицуулах
Хурцадмал байдлыг даамжирхаас нь өмнө анзаарч, үл ойлголцол, эсэргүүцэл, сөргөлдөөнийг тайван, ухаалаг байдлаар удирдах чадамж нэмэгдэнэ.
4. Эрүүл харилцаа- Хил хязгаараа тогтоох
Буруутгах, зугтах, дотроо тэвчих болон идэвхгүй харилцаа багасна. Үүний оронд өөрийгөө оновчтой, зөвөөр илэрхийлэх мөн харилцаанд хил хязгаараа тогтоох чадвар хөгжнө.
5. Багийн итгэлцэл, хамтын ажиллагаа сайжрах
Тогтвортой манлайллын төлөв нь багийн аюулгүй байдал, оролцоо, хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ.
Судалгаанд суурилсан аргачлал
Энэхүү хөтөлбөр нь:
-
сэтгэлзүйн аюулгүй байдлын судалгаа,
-
стресс ба ажлын гүйцэтгэлийн холбоо хамаарал,
-
Ажлаас халшрах хам шинжийн эрсдэл ба тогтвортой манлайлал,
-
зөрчил, түүнийг даван туулах, итгэлцлийн холбоо тогтоох,
-
Мэдрэлийн тогтолцооны зохицуулалт ба өдөр тутмын жижиг практик дасгалууд зэрэг зарчим дээр тулгуурласан.
Хөтөлбөрийг хэн хөтлөх вэ?
Б.Болормаа
Олон улсын зэрэгтэй көүч, соматик практишнер (ICF PCC, SEP)
-
Хүний нөөцийн магистр зэрэгтэй (Master of Human Resources Management)
-
Олон улсад мэргэшсэн көүч (Professional Certified Coach (ICF))
-
Гүйцэтгэх удирлагын көүч (Certified Executive Coach)
-
Соматик эксперинсинг практишнр (Somatic Experiencing Practitioner)
-
Fortune 500 компанид талент хөгжлийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг Better Up компанид 6 жил ахлах көүчөөр ажилласан туршлагатай.
Танд очих үнэ цэн
Энэ бол зөвхөн нэг удаагийн сургалт биш. Бие, сэтгэл, мэдрэлийн тогтолцоогоо таньж, өндөр ачаалалтай ажлын орчинд илүү төвтэй, уян хатан, тогтвортой, амжилттай байхад чиглэсэн Нейро-Ухамсарт бизнесийн системийн суурь юм.
Сургалтын мэдээлэл:
Төлбөрийн мэдээлэл:
Байгууллагын хөнгөлөлт:
Эхлэх огноо: 2026.04.23
Сургалтын хэлбэр: Онлайн
Үргэлжлэх хугацаа: 10 долоо хоног
Нийт хөтөлбөр: 380 цаг
Хөтөлбөрийн төлбөр: 2,200,000 ₮
Эртэч шувуухай 4 сарын 17-ыг дуустал: 1,760,000 ₮
Цагийн төлбөр ердөө: 5,789₮
Хөнгөлөлт: 5%-15%
Ажилтны тооноос хамаарна
Байгууллагаар бүртгүүлэх бол доорх формыг бөглөөд илгээгээрэй